У.Хүрэлсүх В.Путинээс юугаараа дутахав

Улстөрөөс хөндийрч, БНСУ-д эхнэрээ эмчлүүлэх болсон У.Хүрэлсүх эх орондоо ёстой л амарсан шиг амарч явна. Тэрээр ирсэн даруйдаа журмын нөхдийн хамт хөдөө гарч амарсан.Тэдний яриа хөөрөөнд мэдээж улстөрийн амьдрал зонхилсон гэдэг. Намынхаа шинэчлэл, засгийн эрх барьж буй АН-ын бодлого, хэрэгжүүлж байгаа ажил гээд яриа юу мундахав.
Харин түүнийг МАН-ын залуучууд намын даргад өрсөлдөхийг санал болгосон ч тэрээр тийм ч нааштай хүлээж аваагүй гэдэг. Улстөрд эргэж ирэх гэж яарахгүй байгаа У.Хүрэлсүх олны нүдээс хол явсан бол өчигдөр "Харли Дэвидсон" мотоцикльтой хотын гудамжаар салхи татуулан давхих.
Учир нь "Харли Дэвидсон" мотоциклын 110 жилийн ойн баяр дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Монголын мотоцикльчид ч баяраа тэмдэглэж өчигдөр парадаа хийсэн. Уг параданд УИХ-ын гишүүн асан, Харли сонирхогчдын Монголын холбооны тэргүүн У.Хүрэлсүх оролцсон нь тэр аж.
Түүний ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины нууцхан бөгөөд улаан фен хэмээн ярьдаг ч оргүй бололтой. Путины сонирхол, үйлдлийг адилхан дуурайж байгаа нь тохиолдлынх гэхэд хэцүү. Удахгүй У.Хүрэлсүх жүдо, каратегегээр хичээлэлбэл гайхах зүйлгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ