Болив улсаас манай гаригийн хамгийн настай оршин суугч олджээ

Энэ хүнийг нэг сарын өмнө 123 нас хүрсэн гэцгээж байна. Маркело Флорес Лаура бол Боливи улсын улсын баруун нутгийн Титикак нуурын ойролцоохи уулын тосгонд суудаг ажээ. Хэрвээ баримт бичигт түүний төрсөн өдрийг зөв бичсэн бол, манай гарагийн хамгийн өндөр настай хүн болж таарч байна.
Флорес Андын нуруугийн аймара гэдэг индиан омгийн уугуул ажээ. Тэр шороон шалтай, сүрлэн дээвэртэй уламжлалт урцанд суудаг, испани хэлээр ярьдаггүй, бичиг үсэг огт мэддэггүй, бараг нэг ч шүдгүй гэнэ.Тэр явахдаа таяг, нүдний шил огт хэрэглэдэггүй байна. Тэр өөрийн омгийн хэлээр чанга дуугаар, машсайхан ярьдаг ч, түүнд ямар нэг юм хэлэх гэвэл, чихэнд нь амаа тулгаж байж шахуухэлэхэд хүрдэг ажээ.
Түүний хэлснээс үзвэл, эхнэр нь 10 жилийн өмнө өөд болсон байна.Хол газар явган явж, хөндий гоймон, сахар иддэггүй ньминий урт насласан нууц гэж тэр ярьдаг аж. Хэзээ ч залхуурч байгаагүй, эхнэрийнхээ ажилд байнга тусалж байснаа тэр ярьжээ. “Бид олдсон зүйлээ л иддэг байсан. Энэ ньнохой зээхийн мал голдуу байдаг” гэж Флоресхэлсэн байна. Тэр өлсөх мэдрэмжийг дардагкока хэмээн бутны навчийгбараг үргэлж зажилдаг ажээ.Олон боливи хүний адил тэр энэ навчийг насан туршдаа зажилж байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ