Өнөөдрөөс сэрүүснэ

Тариаланчид, хадланчидын анхааралд:

Өнөөдөр төвийн нутгаар, цаашдаа нутгийн зүүн хэсгээр бороо орж сэрүүснэ.

2013 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй, төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 23-28 градус, Говийн бүсийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай.Салхи өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Сэрүүсч 15-17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ