Авлигын хэрэгт холбогдсон албан хаагчдын мэдээллийг ҮАБЗ-д хүргүүлнэ

Улсын ерөнхий прокуророос төрийн албан хаагчдын гэмт хэрэгт холбогдсон байдлыг энэ оны эхний улирлаар  судалж үзэхэд 321 эрүүгийн хэрэгт 289 төрийн албан хаагч холбогджээ. Үүнээс гурав нь онц хүнд гэмт хэрэг, 44 нь хүнд гэмт хэрэг үйлдсэн аж.

 Гэмт хэрэгт холбогдогчдын 54 нь төрийн тусгай албан хаагч, 53 нь төрийн албан хаагч, 37 нь улс төрийн албан хаагч  байна. Тэднээс өмчийн эсрэг гэмт хэрэгт 44, албан тушаалын хэрэгт 49, авлигын хэрэгт 15 хүн татагдаж үүнээс 5 нь хорих ялаар шийтгүүлээд байна.

Уг судалгааг Улсын Ерөнхий прокурорын газраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өнөөдөр хүргүүлэх юм байна.

Б.Мөнх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ