Ш.Сайхансамбуу: Хорлон сүйтгэх ажиллагаа байж болно

Нарантуул олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу энэ хэргийн талаар өөрийн байриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ есдүгээр сард Нарантуулын 13 жилийн ой болно. Гэтэл ийм харамсалтай хэрэг гарлаа. Хүнсний зах дотор үйл ажиллагаа явуулж байсан нийт 360 орчим түрээслэгч бий. 130 м урт, 70 м өргөн хоёр том дээвэр яахаараа хоёрхон цагийн дотор шатаад уначихдаг юм. Одоо түүнийг салгаж, зөөх гэж маш их хүндрэл учирч байна. Тэгсэн мөртлөө есөн метр хуванцар эд зарим нь шатаагүй. Би галын байгууллагын дүгнэлтийг хараад сууж байна. Дээвэр нь хоёрхон цагийн дотор шатаж унана гэдэг бол сонин л асуудал. Богино хугацаанд хүчтэй гал гарсан байсан. Захын ажил өглөө таван цагаас эхэлдэг шүү дээ. Гал гарах үед 4-5 хүн байсан. Зарим нь машинаасаа хайрцагтай юм аваад эргээд ортол урдаас нь гал авалцчихсан байсан гэж байгаа юм. Хорлон сүйтгэх ажиллагаа байж болно. Гэнэт ийм гал өглөө үүрээр гарна гэдэг чинь сэжигтэй л байна даа” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ