Нойтон мод хулгайгаар бэлтгэж байгаад баригджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд СХД-ийн 25-р хороо, уулын аманд 40 настай Болдбаяр, 37 настай Очирхуяг гэгч этгээдүүд пажеро, элентра маркын автомашинаар нойтон мод хулгайгаар бэлтгэж байсныг цагдаагийн байгууллагын ажилтнууд газар дээр нь очиж таслан зогсоосон байна. Мөн БГД-ийн 20-р хороонд тоёото маркын автомашинд Сэлэнгэ аймгийн харьяат залуу гарал үүслийн бичиггүй 150 ширхэг нойтон палк тээвэрлээд явж байхыг цагдаагийнхан илрүүлжээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ