Жастин Биберийг шөнийн клубт дээрэмджээ

Канадын дуучин, өсвөр насны охидын шүтээн болсон Жастин Бибер ойролцоогоор 40 мянган ам. долларын үнэтэй алтан зүүлтээ алджээ. Энэ хэрэг Торонто хотын нэг шөнийн клубт болсон болсон байна.

Үл таних нэг залуу үдэшлэгийн үеэр Жастин Биберт гар хүрчээ.Зарим хүний хэлснээр, Бибер нударгаараа хэд хэдэн удаа дэлсээд авсан хэдий ч, клубын хамгаалагч нар зодооныг зогсоож чадсан байна.

Гэвч ийм юм байгаагүй нь сүүлд тодорхой болжээ. Дуучныг VIP өрөөнөөс гарахад,зургийг нь авахаар нэг хүн түүн дээр хүрч ирснээсмуудалцаан эхэлсэн байна. “Шүтэн бишрэгчдийнх нь нэг Биберт дөхөж ирсэн юм. Энэ нь намхан нуруутай залуу байсан, тэр түрэмгий зан авир гаргаагүй” гэж клубын менежер хэлжээ.

Хамгаалалтынхан шүтэн бишрэгчийг түрэмгий авирласан гэж хэлснийг хэвлэлд дурдсан байна. Хамгаалалтын хоёр хүнгүйн ирж,эсэргүүцэл үзүүлсэн залууг шалан дээр даржунагажээ.Биберийн биед ямар нэг гэмтэл учраагүй ч маргаанэхлэхүед түүний зүүж байсан алтан гинж клубээс гарахад байхгүй болсон байна.

Энэ явдалтай холбогдуулан тэрээр цагдаад хандаагүй ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ