Өнөөдөр бороо орохгүй

Улаанбаатар: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 12-14 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Төв нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 20-25 градус, Их нууруудын хотгор, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ