Өнөөдөр Б.Есүгэн охиныг дурсах өдөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 03-нд амиа алдсан Б.Есүгэн охины дурсгалыг хүндэтгэж, Хүүхдийн эрхийг хүндэтгэх өдөр болгон зарласан. Тэгвэл уг өдөр өнөөдөр тохиож байна. Б.Есүгэн охины хувьд өнгөрсөн жилийн есдүгээр сарын 03-нд хичээлээ тарж яваад барилга дээрх хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж кранд даруулан амиа алдсан билээ.
Хариуцлага алдсан барилгын ажилтнууд болон удирдлагуудад анхан шатны шүүхээс хорих ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хэргийн зүйлчлэл буруу байна гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаасан байгаа юм. Өнөөдөр Б.Есүгэн охины хийж, бүтээхийг хүссэн зүйлс, хүсэл мөрөөдлийн тухай болон хийсэн бүтээсэн зүйлс болох шүлэг, зургаар нь үзэсгэлэн гаргах юм байна.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ