Зургаан ханатай гэр бүрэн шатжээ

Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн гурав, гал түймрийн зөрчлийн хоёр, зам тээврийн осол нэг, цогцос гаргах нэг дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүнийг гаргаж шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. ТухайлбалСонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтындугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11:15 цагт өгснөөр Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад зургаан ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныгунтраасан байна.Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайдбайшин шатаж байна гэсэн дуудлагыг иргэн 20:37 цагт өгснөөр Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 12х7 хэмжээтэй мансардтай байшингийн 2х3 хэмжээтэй үүдний өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ