Ус зайлуулах хоолойноос цогцос олдов

Хан Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт ус зайлуулах хоолойны тогтсон усанд хүн нас барсан байна дуудлага 14:31 цагт Нийслэлийн онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийг гаргахад ус зайлуулах хоолойны тогтсон усанд 33 настай, эрэгтэй нас барсан байсныг гаргаж дүүргийн Цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүнд өгсөн байна. Одоо цагдаагийнхан нас барсан шалтгааныг тодруулахаар шалгаж буй юм байна.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ