Машины ослоор гурван хүн гэмтлээ

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Олон улсын эдийн засгийн дээд сургуулийн урд автозам дээр осол гарч машинд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг утсаар 16:56 цагт өгснөөр Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Мицубуши маркийн ачааны автомашин, Хондай маркийн ачааны автомашины араас мөргөж 37 настай эмэгтэй хүнд гэмтсэн, 21 настай эрэгтэй, 51 настай эрэгтэй нар хөнгөн гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ