Баянхошууны сургуулийг компьютержуулав

СХД-ийн НИТХ-ын тэргүүлэгч Л.Сайнтөгс 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд багш, ажилчид, сурагчдад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, шинээр элссэн сурагчдад гарын бэлгээ гардуулжээ. Тэрээр СХД-ийнхээ 25-р хорооны 104-р сургуульд иж бүрэн тохижуулсан компьютерийн танхим бэлэглэсэн байна. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Солонгосын Боловсролын яамтай хамтран тохижуулсан уг компьютерийн танхим нь 16 компьютер, өнгөт принтер, проектор, 100 инчийн дэлгэц, main pro–гоос багтаж байгаа бөгөөд уг дүүргийн хүүхэд багачуудын хамгийн том бэлэг болж чаджээ. Хотын алслагдсан сургуулиудын нэг болох Баянхошууны 104-р сургуулийн сурагчид энэхүү үйл явдалд туйлын их баяртай байгаа аж.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ