Асаалттай машиныг нь хулгайлжээ

Өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн IX хорооны Нисэхийн эцсийн буудал дээрээс хувиараа таксинд явдаг Б-ийн эзэмшлийн саарал өнгөтэй Ниссан Санни маркийн автомашин асаалттай байхдаа алдагдсан байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа юм байна. Тиймээс иргэдийг ил задгай харуул хамгаалалтгүй газар автомашинаа тавихгүй байхыг цагдаагийн байгууллагынхан анхааруулж байна.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ