“Academy awards-2013” наадам нэрийн коктейлтэй болжээ

Монголын үндэсний кино урлагийн академиас жил бүр кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Academy awards” кино наадам гурав дахь жилдээ ирэх сарын 15-18-ны өдрүүдэд зохиогдох билээ. Уг наадмын хүрээ жил ирэх тусам өргөжин тэлсээр байгаа бөгөөд олон арван байгууллагууд дэмжин оролцсоор байгаа юм. Эдгээр байгууллагуудын нэг “Монголын коктейль барменуудын холбоо”-оос санаачлан “Academi awards-2013” кино наадмын нэрийн коктейлийг гаргаж буй ажээ. Энэхүү коктейлийн амталгаат танилцуулгыг ирэх сард болох ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр зохион байгуулах ажээ.

Б.Бурам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ