Аюулгүй ажиллагааны 306 зөрчил илэрчээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их, дээд, ерөнхий боловсролын сургуулиуд болон оюутны дотуур байр, цэцэрлэгүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу дүүргийн ОБХ-ээс шалгажээ.
Уг шалгалтаар “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хуулийн хэрэгжилт, Монгол Улсын хууль тогтоомж, Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн норматив, дүрэм, журмын хэрэгжилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх талаар зохиож байгаа ажил, галын аюулгүй байдлыг хангасан байдалд үнэлгээ, дүгнэлт өгч зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын байгуулагуудыг хамруулсан байна.
Шалгалтад сургуулиудаас нийт 306 зөрчил илрүүлж таван зөрчлийг газар дээр нь арилгуулж гал түймрийн хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 24-ийг хүргүүлжээ.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ