”Royal house” констракшнийн барилга дээрээс унаж бэртжээ

"UB town" хотхоны урд талд барьж байгаа барилгаас хүн унаж гэмтсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад Архангай аймгийн Их тамир сумын харьяат 28 настай З гэгч нь "Royal house" констракшнийн барилга дээр ажиллаж байгаад унаж гэмтэн ГССҮТ-д хүргэгджээ. Ослын шалтгааныг тодруулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ