Хуульчдын анхдугаар их хурал болно

Хуульчдын анхдугаар их хурал энэ сарын 6-наас 8-ны хооронд зохион байгуулагдана. Хурлаар Хуульчдын холбооны дүрэм журмууд болон удирдлага, зохион байгуулалтын бүтцээ батлах юм.
Тодруулбал, Холбооны дүрэм ба Хуульчийн мэргэжлийн дүрмийг батлах, Холбооны гишүүний татварын хэмжээг тогтоох, холбооны ерөнхийлөгчийг сонгох зэргийг хэлэлцэн шийдвэрлэх аж.
Үүний дараа 30 хоног хүртэлх хугацаагаар завсарлахаар хурлын дэгийн төсөлд тусгажээ. Учир нь Хуульчдын холбооны зөвлөлийг батламжлах, Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулах, бүрэлдэхүүнийг их хурлаар батламжуулахад дараах тодорхой бэлтгэл шаардлагатай байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ