Дэд сайд Э.Эрдэнэжамъяныг маргааш шүүнэ

Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд маргааш 10.00 цагт болох тов гарлаа.

АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дуу Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг зогсоохыг хүссэн агуулгатай захидлыг интерполд илгээсэнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ