200 сая төгрөг завшсан С.Тунгалаг "мултарчээ"

Огт байхгүй хүний нэр дээр ор хоногийн зардал, эмчилгээ, эм гэх мэт зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж авсан гэх Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцээд хэрэгсэхгүй болгожээ. Харин шүүхийн шийдвэрийг улсын яллагч хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцэл бичин Нийслэлийн шүүхэд ханджээ. Удахгүй Нийслэлийн шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь, мөн улсын яллагчийн эсэргүүцэл хэр үндэслэлтэй болохыг хэлэлцэх юм байна.

С.Тунгалагийг өвчтөний түүх хуурамчаар үйлдэж, эрүүл мэндийн даатгалаас 200 гаруй сая төгрөг завшсан хэрэгт буруутган өнгөрсөн 2011 оны нэгдүгээр сард эрүүгийн хэрэг үүсгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлсэн байдаг. Олон өвчтөний түүх судалж, олон хүнийг гэрчээр байлцуулах, хохирлын хэмжээг бүрэн тогтоохын тулд хэргийг хоёр жил гаруйн хугацаанд шалгаж тогтоосон билээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ