О.Магнайг огцруулах хүсэлт гаргав

ШӨХТГ-ын дарга О.Магнай таксины үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад улмаар хэд хоногийн дараа “би бодлогогүй шийдвэр гаргажээ, ард түмэн минь намайг уучлаарай хэмээн” уучлал хүссэн. Гэсэн ч уурлаж эгдүүцсээр иргэд О.Магнайд ширүүлхэж эхэллээ.
Өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнайд иргэн, МАН-ын шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Сайнжаргал гомдол гаргаж, ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд хүргүүлээд байна.
Т.Сайнжаргал тус өргөдлөө дөнгөж сая Төрийн албаны зөвлөлд гардуулсан юм.Тус өргөдөлийг МАН-ын гишүүн бус иргэн хүнийхээ хувиас өгч байгаа гэдгээ тэрээр илэрхийллээ. Мөн ШӨХТГ-ын албан ёсны вэб сайтад МАН-ын нэр төрд халдсан мэдээ мэдээлэл их гардаг. Цаашлаад О.Магнайгийнхийсэн ажил гэж байхгүй. Харин ч О.Магнай ард иргэдийг хямраасан шийдвэр тогтоолыг их гаргадаг гэж байсан юм.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД
2013 оны 9 дүгээр сарын 3 өдөр Өргөдөл гаргах тухай
Монгол Улсын тохируулагч агентлаг ШӨХТГ-аас гаргасан болон гаргахаар зэхэж буй тушаал шийдвэрүүд нь нийгмийг хямруулсан, хүлээлтэнд оруулсан, УИХ болон ЗГ-ын бодлого шийдвэрээс илт зөрсөн шийдпүүд гаргах болсныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өдөр тутам байнга мэдээлж байна.
Салбар дундын бодлогыг зохицуулах үүрэг бүхий тус тохируулагч агентлагийн 2012 оноос хойш томилогдсон дарга, нэгжийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгч, жинхэлсэн дарга эсэх талаар тодруулга гаргаж өгнө үү.
Хэрэв үүрэг гүйцэтгэгч биш жинхэлсэн дарга нар бол Төрийн албаны тухай хууль, УИХ-ын 2003 оны 13-р тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам’’-ын 9-н “а”-д заасны дагуу төрийн албаны төз байгууллагын сонгон шалгаруулалтакд орж сонгогдсон удирдах албан тушаалтны нэрс дунд байхгүй байх тул дээрх дарга нарын төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэн, томилох эрх бүхий апбан тушаалтанд уламжилсан тогтоолын хуулбар, хуралдааны тэмдэглэлийн аль нэгийг сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлэх журмын дагуу цахим хуудасдаа байршуулна уу.
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД
2013 оны 9 дүгээр сарын 3 өдөр Өргөдөл гаргах тухай
Засгийн газрын тохируулагч агентлаг ШӨХТГ-ын дарга О.Магнай нь 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тутмын “Өдрийн сонин"-д “О.Магнай: МАН-ынхан өөрсдийгөө байхгуй болох вий гэхээс суух газраа олохгүй байна” гарчигтай ярилцлага өгчээ. Тус ярилцлагандаа /Харин МАН-д ямар үнэт зүйл байдгийг мэдэхгүй. Үе үөийн эх орончдын хийсэн тусгаар тогтнолыг өөрсөд дээрээ наадаг л нөхдүүд. Үнэт зүйлгүй улс төрийн нам хэр удаан тогтохыг харъя. Ер нь энэ намд удаан хугацаа үлдээгүй байх. .. МАН-ыг гаднаас нь харахад энэ улсын төлөө биш өөрсдийнхөө төлөө л санаа зовж байгаа “Энэ нам байхгүй болчихлоо” гээд байж суух газраа олохгүй байна. МАН-гүйгээр энэ улс цаашаа явна. Улс төрийн намуудын тухай хууль батлагдахаар намууд хатуу гишүүнчлэлтэй байх, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулахыг хориглоно. МАН-ын тусгаар тогтнолын ордонг ч төр авах болов уу гэж ойлгож байгаа. Үүний дараа асуудал өөрөөр эргэж энэ нам байх уу, байхгүй юу гэдэг асуудал яригдана.,.1 гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн байна.
О.Магнайгийн тус ярилцлага нь:
- Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийн 13.1.8 дахь хэсгийн “Апбан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэснийг зөрчсөн байна.
- Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 15.1.1. “Албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох” гэсэн заалтыг мөн адил зөрчин албан үүрэгтээ холбогдолгүй асуудлаар улс төрийн намуудын үйл ажиллагаанд төрийн албан хаагч оролцоон байна.
- Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйл. Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 15.1.7. "Албан бус зорилгод төрийн байгууллагын эд хөрөнгө техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон апбаны мэдээллийг ашиглан завших” гэх тус хуулийн заалтыг зөрчин төрийн апбанд хориглосон улстөржсөн ярилцлагаа ШӨХТГ-ын албан ёсны цахим хуудсанд 2013.06.24-ний өдрөөс 2013.09.03-ны өдрийг хүртэлх хугацаанд байршуулж байна.
Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх үндсэн үүргийн хүрээнд дээрх хууль зөрчсөн заалт бүрээр эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт гаргаж өгнө үү.
Жич: Хавсралтаар
- 2013.06.24-ний өдрийн "Өдрийн сонин”-гийн хуулбар /3 хуудас/
- ШӨХТГ-ын албан ёсны цахим хуудаснаас татан хэвлэсэн материал /7 хуудас/
- ШӨХТГ-ын албан ёсны цахим хуудаснаас 2013.09.03-ны харагдах байдпыг буулгасан материал /1 хуудас/
СЭТГЭГДЭЛ БИЧИХ