Долоо хоногт долоон хүн усанд осолдлоо

Өчигдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд гурван настай хүүхэд голын усанд унаж осолдсон хэрэг гарлаа. Өнгөрсөн долоо хоногт зургаан хүн усанд осолдож нас барсан талаар бид мэдээлсэн билээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт усанд амиа алдсан хүний тоо долоо болж байгаа юм. Энэ мэтчилэн өдөр бүр шахам усанд осолдож алтан амиа алдаж байгаа нь харамсмаар. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг сонор сэрэмжтэй байж, үр хүүхдээ хараа хяналтнаасаа битгий гаргаарай хэмээн анхааруулж байна.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ