Архи зөвшөөрөлгүй зарж байсныг илрүүлэв

СБД-ийн есдүгээр хороо “Хөх галт” компанийн “Сүлд” хүнсний дэлгүүрт архи, согтууруулах ундаа зөвшөөрөлгүй борлуулж байсныг цагдаагийнхан өчигдөр илрүүлжээ. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж буй бөгөөд эд мөрийн баримт болох архи, согтууруулах ундааг хураан авчээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ