Зүү залгисан цэргийн хэргийг Увс руу шилжүүлжээ

Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан П.Хэнмэдэх даргадаа дарамтуулсны улмаас дөрвөн зүү залгисан хэрэг шуугиан тариад байгаа. Байлдагч П.Хэнмэдэх одоогоор Цэргийн госпитальд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэрбээр “Захны цагаан даавуугаа хадаж суутал офицер Н.Баатар дарамтлан зүү залги гэж тулгасан. Тэгэхээр нь би айгаад дөрвөн зүү залгисан” гэж мэдүүлсэн юм. Харин эл асуудлыг холбогдох байгууллага шалгаж байгаа ч энэ талаар албан ёсны тайлбар өгөхгүй байсан. Тэгвэл Зүү залгиулсан гэх цэрэг П.Хэнмэдэхийн хэргийг Увс аймгийн Цагдаагийн газарт шалгуулахаар шилжүүлсэн гэж Хил хамгаалах ерөнхий газрын эх сурвалж хэлэ. Үнэхээр дэслэгч Н.Баатар залгиулчихав уу, эсвэл байлдагч П.Хэнмэдэх цэргийн албанаас чөлөөлөгдөхөөр өөрийнхөө биед гэмтэл учруулахаар тэгэв үү гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Н.Баатарын хувьд “Би залгиулаагүй” хэмээж байгаа бол, Хилийн цэргийнхэн Н.Баатарыг алба хаагчаа дарамталж зодох хүн биш, өндөр боловсролтой, гадаадад хоёр гурван их сургууль төгссөн, шашны дээд боловсролтой, сэтгэлзүйн чиглэлээр ажиллаж байсан хэмээн өмөөрч байгаа ажээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ