Т.Билэгт нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Шүүхээс 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлж өдгөө Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан түүний төрсөн дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг Интерполд илгээсэн тухай АТГ-аас мэдээлж байсан юм. Тэгвэл Т.Билэгт нарыг Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Өнгөрөгч жилээс хууль бус хувьчлалтай холбоотой хэргийг шалгах явцад НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ руу оргон зайлсан юм. Уг хэрэгт Т.Билэгтээс гадна сэжигтэн Н.Энхтуяагийн нэр дээр 2012 онд Н.Энхбаяр “Эксон” гэх компанийг шилжүүлж, өөоийн өмч хөрөнгөө нуун далдахыг оролдсон аж. .Түүнчлэн Б.Хуягийг “Өргөө” зочид буудлыг “Хар дун” компанип шилжүүлсэнтэй холбогдуулан шалгаж эхэлсэн юм.
Т.Билэгт гэж хэн бэ
Т.Билэгт нь Говь-Алтай аймагт төрсөн. Нийслэлийн Налайх дүүргийн АТХ-ын Гүйцэтгэх захиргааны байцаагчаас ажлын гараагаа эхэлжээ. Улмаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалыг хашиж байсан. Түүнчлэн 2000-2007 онд Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан юм. Хэргийн талаар сануулахад Н.Энхбаярын хаанчлал эхлэх үед тэрбээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан нэгэн. Түүнээс хойш Н.Энхбаяртай нэлээд дотно болж, Улаанбаатартай холбоотой хувьчлалуудыг зохицуулж эхэлсэн гэж хардах хүн олон бий. Өөрөөр хэлбэл Өргөө зочид буудлын барилгаас эхлээд олон хууль бус өмчлөлд түүний нэр холбогддог юм. Өдгөө АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй
Н.Энхтуяа гэж хэн бэ
Гурван шатны шүүхээс авлигалын хэргээр ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн дүү. Тэрбэр 2004 оноос хойш АНУ болон Сингапурт ажиллаж байгаа юм. Н.Энхтуяа нь 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. Монгол, Англи, Орос хэлтэй. Засгийн газрыг төлөөлөн далайн асуудал хариуцсан төлөөлөгчөөр Сингапурт ажиллаж амьдарч байсан нэгэн. Түүнийг Монголын далбаатай хөлөг онгоцонд хориотой бараа тээвэрлэдэг төрийн далбай зардаг байсан гэх эх сурвалжийн мэдээллүүд бий. Түүнчлэн “Blue sky tower”-т 27 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.
Б.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ