”Эх орны цэрэг-2013” яруу найргийн наадам болно

”Эх орны цэрэг-2013” яруу найргийн наадам өнөөдөр болно.  Энхийг сахиулагчдын баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас хамтран зохион байгуулж буй энэхүү наадам нь эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэрэг дайчид, ард иргэд, хүүхэд залуучуудыг төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэрэг эх орны сэдэвт бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгох зорилготой.  Наадмын  сүүлийн  шатны шалгаруулалт өнөөдөр  14.00 цагт ЦДБЭЧ-ын концертын танхим болох юм байна.  Энэ удаагийн наадамд ӨМӨЗО-нд суралцаж байгаа Монгол оюутнууд, Африкийн Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж буй цэрэг дайчид болон Сэлэнгэ, Завхан, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Төв аймаг, Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд, Их дээд сургуулийн төлөөлөл оролцоно.

Б.Бурам

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ