УДЭТ-т “Шөнө амталсан нулимс” тоглоно


УДЭТ-ын уран бүтээлчид энэ дөрөвдүгээр сарыг “Хайрын жүжгийн сар” болгон зарласан билээ. Өнөөдөр Тус театрын тайзнаа “Гэгээн муза 2005”-ын “Шилдэг зохиолч” номинацийн эзнээр тодорч байсан нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн “Шөнө амталсан нулимс” орчин үеийн жүжиг тайзнаа дахин тоглох гэж байна. Нэгэн гэр бүлийн амьдралаар нийгэм, цагийн байдлыг бүхэлд нь харуулсан уг бүтээл эр хүний ноён нуруу, гэр бүлийн үнэ цэнийг харуулна. Жүжгийн гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Н.Сувд, С.Сарантуяа нар тоглох юм. Найман жилийн өмнө анх тавигдсан уг жүжиг өнөө ч үнэ цэнээ алдаагүй, үзэгчдийг татсаар байгаа юм.
Ингээд та бүхэндээ хайрын жүжгийн сарын хөтөлбөрийг танилцуулъя:
19-нд 19.00 цагт Ц.Балдорж “Шөнө амталсан нулимс” драмын жүжгүүд
20, 21-нд 19.00 цагт Ц.Балдорж “Хайрын виз” орчин үеийн жүжиг
26, 27, 28-нд 19.00 цагт Ф.Шиллер “Хар санаа хайр сэтгэл” эмгэнэлт драмын жүжиг
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ