МИАТ-ын хуучин удирдлагуудыг яллана

МИАТ-ийн хуучин удирдлага болох Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Ч.Хоролсүрэн нарын арван хүнд холбогдох хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжүүлжээ.
Уг хэрэгт МИАТ-ийн экс дарга нараас гадна “Монголиан эйрлайнс” группын захирал асан н.Суурьтогтох, “Монголиан транс” группын үүсгэн байгуулагч С.Батхишиг нарыг холбогдуулан шалгасан юм.
Тэднийг нисэхийн даатгалын үйлчилгээ үзүүлдэг “Вэст вэлф” гэх авиа компанийн нэр дээр дайны эрсдлийн даатгалын гэрээг 2007 онд байгуулж нийтээ 6.8 сая ам.долларыг завшсан хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм. Уг хэргийг шалгах явцад сэжигтнүүдийн данснаас 2.1 сая ам.долларын бэлнээр, 13.9 тэрбум төгрөгийг нь битүүмжилжээ.
Б.Мөнх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ