Плэйоффын тоглолтууд ням гаригт эхэлнэ

Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын тойргийн тоглолтууд өндөрлөөд байна.

Лигийн 30 баг өчигдөр бүгд  тойргийн сүүлийн буюу 82 дахь тоглолтоо хийсэн.

Плэйоффын өмнөхөн олны анхаарлыг татаад байсан Лос-Анжелос Лэйкерс лидерээ бэртлийн улмаас  алдаад байсан ч Кобигийн эзгүйд нөхөд нь сүүлчийн тоглолтдоо Хьюстон Рокитсыг буулган авснаар бүсийнхээ долдугаар байрт жагслаа.

Ингэснээр “Нуур”-ынхан Сан-Антонио Спэрстэй плэйоффын эхний шатанд өрсөлдөхөөр боллоо.

Ингээд энэ улирлын плэйоффт ямар багууд шалгарч үлдсэнийг танилцуулая.

Дорнод бүс

  1. Майами Хит – 66 хожил, 16 хожигдол
  2. Нью-Йорк Никс – 54 хожил, 28 хожигдол
  3. Индиана Пэйсерс - 49 хожил, 32, хожигдол
  4. Бруклин Нэтс - 49 хожил, 33 хожигдол
  5. Чикаго буллс - 45 хожил, 37 хожигдол
  6. Атланта Хоукс - 44 хожил, 38 хожигдол
  7. Бостон Селтикс - 41 хожил, 40 хожигдол
  8. Милоуки Бакс - 38 хожил, 44 хожигдол

Өрнөд бүс

  1. Оклахома Сити – 60 хожил, 22 хожигдол
  2. Сан-Антонио Спэрс – 58 хожил, 24 хожигдол
  3. Денвер Наггетс – 57 хожил, 25 хожигдол
  4. Лос-Анжелос Клипперс - 56 хожил, 26 хожигдол
  5. Мемфис Гризлис - 56 хожил, 26 хожигдол
  6. Голден Стэйт Уорриорс - 45 хожил, 37 хожигдол
  7. Лос-Анжелос Лэйкерс -  45 хожил, 37 хожигдол
  8. Хьюстон Рокитс-  45 хожил, 37 хожигдол

Улаанбаатарын цагаар ням гаригийн өглөө плэйоффын тоглолтууд эхэлнэ.

Н.Умард

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ