Харанга”-ын Я. Одсүрэн уран бүтээлээ тайлагнана

Гитар тоглохоос гадна олон сайхан ая зохиодгоороо олонд танигдсан “Харанга” хамтлагийн гитарчин Я.Одсүрэн бие даасан тоглолт хийх гэж байна. “Харанга” хамтлагийн “Энэ бол дурлал биш”, “Насаа хайрла ээж минь”, “Он жилүүд”, “Оддын тоогоор наслаасай”, “Их хаадын сүнс”, Sweetymotion “Хаахна явна”, Б.Чинбат “Алсын гялбаа”, “Заяамал хайр”, Д.Батсүх “Чиний төлөө би”, залуу дуучин Иная “Гудамж” зэрэг олны хүртээл болсон дууны аяыг зохиосон хүн юм. Тоглолт ирэх сарын 17, 18-нд UB Palace-ийн концертын их танхимд болно.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ