"Эмоци" продакшн мэндэлжээ


Хошин урлагийн "Х түц" продакшны жүжигчин Төөтөө, Нарансолонго, Тэмка нар нэгдэн "Эмоци" хэмээх шинэ хамтлаг байгуулжээ. Тухайн үед "Эмоци" хэмээх хамтлаг байгуулах тухай мэдээлэл гарахад үгүйсгэж байсан ч ийнхүү биелэлээ олжээ. Хамтлаг байгуулах санааг жүжигчин Төөтөө гаргасан бөгөөд ирэх сараас эхлэн шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзах гээд бэлтгэлээ хангаж байгаа аж. Сонирхуулахад шинэхэн продакшны анхны уран бүтээлд жүжигчин Б.Баатархүү тоглохоор болсон гэнэ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ