Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэсгэлэн гаргажээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн “Оролцоог бодит болгоё” сарын аяны хүрээнд олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж байгаа.

Манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх хувь нь гар урлал болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн, өөрийн гэсэн жижиг дунд бизнесийг эрхэлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн гараа хумхиад зүгээр суулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бизнесээ эхлүүлсэн иргэдийн энэхүү үзэсгэлэн өнөөдөр болох байгаа юм. Тэдний хийсэн бүтээсэн зүйлсийн үзэсгэлэн өнөөдөр Төмөр замын дээд сургуулийн өмнөх цэцэрлэгт хүрээлэнд 12 цагт эхэлнэ. Та энэхүү үзэсгэлэнд ирснээрээ тэдгээр  хүмүүсийн урласан ахуйн хэрэгцээний бүтээгдэхүүнээс гадна, гоёл чимэглэлийн олон төрлийн зүйл худалдан авах боломтой.  Ингэснээр бид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэмжиж, хөрөнгө оруулалт хийж буй бодит ажил болох юм.

 

Х.Төгөл  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ