Сурагчид чель хөгжмөөр дэлхийн сонгодогуудыг тоглоно

Хөгжим бүжгийн коллежийн утсан хөгжмийн ангийн сурагчид эгшиглэнт аялгуугаар үзэгч олныхоо сонорыг мялаах гэж байна. Өдгөө тус сургуулийн чель хөгжмийн ангид 1-11 дүгээр ангийн арав гаруй сурагч МУСТА морин хийлч Д.Адъяабазарын удирдлага дор суралцаж байгаа юм. Тэд энэ сарын 21-нд МУАЖ,Төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармоний концертын танхимд тоглолтоо хийх гэж байна.
Монголд энэхүү хөгжим нилээд хожуу дэлгэрсэн бөгөөд ОХУ-ын багш нар ирж зааж байсан түүхтэй. Манай улсад энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа 20 гаруй хөгжимчин байдаг. Гэхдээ ихэнх нь эмэгтэй хөгжимчид юм байна. Хамгийн анхны морин хийлч бол Монгол Улсын Ардын жvжигчин, Хөдөлмөрийн баатар нэрт морин хуурч Г.Жамьян гуай байсан.
Чель хөгжмөөр хүүхдүүд дэлхийн сонгодог зохиолуудыг гоцлож тоглоно. Харин тоглолтын төгсгөлд Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” аялгууг хамтдаа тоглож хурсан олныг үдэх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ