Залуу зохион бүтээгчид бүтээлүүд оюуны эрхээ авчээ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор МҮОНТ-ээс МЗХ-той хамтран зохион байгуулж буй “Залуу зохион бүтээгч 2013” уралдаант шоу нэвтрүүлгийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Энэхүү олон улсын уралдаанд Орос, БНХАУ-ын 45 баг, Монголын 300 гаруй баг зохион бүтээгчид өрсөлдсөнөөс уралдааны гуравдугаар шатанд шалгаран үлдсэн шилдэг 36 бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 10,11,12-нд МЗХ-ны “Залуучуудын нээлттэй танхим”-д тавигдсан. Энэхүү уралдаанд өнөөдрийн байдлаар нийт 3500 гаруй шинийг бүтээх хүсэл эрмэлзлэлтэй, өөртөө итгэлтэй, ирээдүйн залуу инженерүүдийг хамруулж чадсан.
Үзэсгэлэнд нарийн ногоо үрслүүлэгч, автомат гутал арчигч, хаягдал тосоор ажилладаг зуух, хатаагч төхөөрөмж, нарны энергиэр ажилладаг камер, худгийн усны түвшин хэмжигч, ухаалаг хогийн сав, Монгол гэрийн вакум тооно, халдаг улавч зэрэг амьдралд хэрэгтэй сонирхолтой бүтээлүүд дэлгэгдсэн. Эдгээрээс хамгийн шилдэг гэсэн 12 бүтээл оюуны өмчөөр эрхээ баталгаажуулж өнөөдөр зах зээл дээр эрэлт ихтэй Монголд үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн болж чаджээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ