"Хайрын бурхан" тоглолт болно


Өнөөдөр МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр. Тэрээр төрсөн өдрөөрөө сонсогч фенүүддээ өөрийн тоглолтоороо бэлэг барьсаар ирсэн уламжлалтай. Энэ удаад ч "Хайрын бурхан" нэртэй тоглолтоо хийхээр болжээ. Түүний тоглолт 17.00 цагт "UB Palace”-д болох бөгөөд бүхий л хит болсон дуугаа эгшиглүүлэх юм байна.
Дашрамд сануулахад ОБЕГ-аас "UB palace"-ийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан ч дуучин Б.Сарантуягийн төрсөн адрийг тохиолдуулан ажиллахаар болсон байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ