Есөн давхраас унасан залуугийн хагалгаа амжилттай болжээ

Өнгөрсөн лхагва гаригт “Чинбулаг” компанид арматурчин хийдэг 30 настай Н.Чулуунбаатар гэх эрэгтэй есөн давхраас унаж бэртсэн хэрэг гарсан. Тэрээр олон мөчний хугаралтай биеийн байдал нь тааруу байсан бол өнгөрсөн баасан гаригт хагалгаанд оржээ. Хагалгаа амжилттай болж, тэрээр ГССЗҮТ-д үргэлжлүүлэн хэвтэн эмчлүүлж байгаа талаар ар гэрийнхнээс нь мэдээллээ. Одоогоор түүнийг өөрийн санамсаргүй байдлаас болж унаж бэртсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс бэртсэн эсэхийг тодруулахаар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ