Үндэсний цом” тэмцээний нээлт боллоо

Ирэх тавдугаар сарын 8-12-ны өдрүүдэд 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом” тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан өнөөдөр “Хөлбөмбөгийн элч төлөөлөгч” нарыг томилох ажиллагааны нээлт боллоо. Уг ажиллагаанд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, БШУ-ны сайд Л.Гантөмөр, ҮХАА-н сайд Х.Баттулга, МХБХ-ны гишүүд оролцлоо.
Нийт дөрвөн бүсэд хуваагдаж, шалгарсан хоёр, хоёр нийт найман баг Улаанбаатар хотноо тавдугаар сарын 14-19-ний өдрүүдэд шигшээ тэмцээнд оролцон аваргаа тодруулах юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ