Өнөөдөр хятад хэлний өдөр

НҮБ-ын бусад албан ёсны хэлний адил 2010 онд хятад хэлний өдрийг бий болгосон юм. Тус байгууллагын олон нийттэй харилцах газар ийм санал дэвшүүлжээ.
Дөрөвдүгээр сарын 20-
нд тэмдэглэдэг хятадын хэлний өдрийг хятад бичиг үсгийг зохиогч Цан Зегийн дурсгалд зоиулан тогтоожээ.
Бичгийн хятад хэл нь дэлхийн хамгийн хэцүү хэлний нэгэнд тооцогддог. Энэ хэлний бүхий баялаг шинжийг илэрхийлэхийн тулд 80 мянга орчим ханз хэрэглэдэг байна. Үүнээс гадна, өдөр тутмын хэрэглээнд 3-5 мянган ханз хүрэлцдэг аж. Үүнээс гадна, хятад хэл нь манай гарагийн хамгийн эртний хэлнүүдийн нэг юм.
Хятад хэл нь БНХАУ, Тайвань, Сингапурын төрийн хэл юм. АНУ-ын зарим муж улс, тухайлбал Нью-Йоркт бүх албан ёсны баримт бичгийг заавал хятад хэлээр орчуулдаг байна. Дэлхийд нийтдээ 1,3 тэрбум гаруй хүн хятад хэлээр ярьдаг. Асар олон хүн ярьдаг нь хятад хэлийг НҮБ-ын зургаан албан ёсны болон ажлын хэлний тоонд оруулах шалтгаан болжээ.
Жил бүр НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газарт дээрх хэлнүүдийн өдөрт зориулсан арга хэмжээ зохиогддог байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ