Биеэ чагнаж, байнга үглэх нь настай хүмүүсийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг

Сэтгэл зүйн хүчин зүйл настай хүмүүсийн биеийн байдалд чухал болохыг нотлосон судалгааг анагаах ухааны Эксетерийн сургуулийн ажилтнууд хийжээ гэж meddaily.ru сайт мэдээлсэн байна. Эрдэмтдийн хийсэн туршилтад нэлээд хэдэн зуун настай хүн оролцжээ.  Сайн дурынхан өөрсдийн биеийн байдлын тухай,  биеийн байдлаа хэрхэн үздэг тухай, нийгмийн идэвхтэй байдлын тухай асуулт бүхий анкет бөглөхийг тэдэнд санал болгосон байна.

Настай болж, өвчинд баригдлаа хэмээн бусдаас илүүтэй үглэдэг хүмүүсийн биеийн идэвхтэй байдал, амьдралыг сонирхох явдал буурдаг нь ажиглагдсан бөгөөд энэ нь улмаар биеийн байдалд сөргөөр нөлөөлдгийг туршилтын дүн харуулжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ