Прокурорын туслах эмэгтэй осгож нас барсан нь тогтоогджээ


Сэлэнгэ аймгийн прокурорын газрын прокурорын туслах ажилтан 30 настай О гэгч эмэгтэй амиа алдсан талаар бид мэдээлж байсан. Түүнийг гэртээ 2,3 хоног ирэхгүй байхаар нь ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хүсэлт илгээснээр хайх ажиллагааг эхлүүлсэн. Харин удалгүй түүний цогцсыг "Хороолол" гэх гэр хорооллын суурингаас Сэлэнгэ аймгийн төв орох замд голын эрэг орчмоос олсон билээ.
Мөрдөн байцаалтын явцад тэрээр гадны нөлөөгүй хөлдөж үхсэн нь тогтоогдсон байна.
Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач 1981 онд төрсөн. Ээж, аавтайгаа амьдардаг байжээ. Хэрэг гардаг өдөр ажлаа тараад найзуудтай уулзаж наргиад, найзуудаасаа 22.00 цагийн үед салаад ганцаараа явсан аж. Улмаар гэрлүүгээ явах замдаа гадаа унтсанаас осгож нас барсан байна. Тиймээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ