“Шударга ёсны аян 2013”-ынхан нийслэлд ажиллаж байна

МАХН-аас зохион байгуулж байгаа “Шударга ёсны аян 2013” бүс нутгуудаар ажиллаад дууслаа. Тус аяны хүрээнд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сангийн сайд Ч.Улаан, Байнгын хорооны дарга Ц.Цолмон нар ажилласан бөгөөд орон нутгийн удирдлагууд, иргэдтэй уулзаж зарим асуудлыг газар нь шийдвэрлэсэн байна.

            Тэд одоо нийслэлд ажиллаж эхлээд байна. Нийслэлийн есөн дүүргийн удирдлага, иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Засгийн газрын гишүүд нэг хүний ч санал бодлыг орхигдуулахгүй сонсохыг зорьж байгаа аж. Тиймээс өнөөдөр МҮЭСТОрдонд 18.00 цагаас Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзалт зохион байгуулах юм байна. Засгийн газрын гишүүд уулзалт хийхийн өмнө Орбит, Яармаг, Толгойтоор орж хүндрэлтэй байгаа асуудлуудыг газар дээр нь очиж танилцаж ажилласан байжээ.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ