ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна


Мэдээлэл технологийн хөгжлийн өнөө үед манай улсын хүүхэд, залуучууд олон нийтийн сүлжээгээр хүмүүстэй танилцаж, найз болох улмаар нэр, хаягаа солилцох зэргээс үүдэж дотоод болон гадаадын иргэдтэй холбоотой гэмт үйлдлийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг сэрэмжлүүллээ.
Тодруулбал, хуурамч хаягаар олон нийтийн сүлжээ ашиглан найз нөхөд болон харилцах, цахим хаягаар хуурамч худалдаа, үйлчилгээний вэб хуудас явуулах, хуурах, иргэний нэр хаяг, хэрэглэгчийг төөрөгдүүлж дансны болон хувийн мэдээлэл олж авч хууль бусаар ашиглан бусдын нэр хүндэд халдах, тухайн мэдээллээр бусдыг сүрдүүлэх, залилан мэхлэх тохиолдол гарч байгаа аж.
Жишээ нь, твиттэр, фэйсбүүк хуудсаар манай улсын иргэдтэй найз болж байнгын харилцаатай байх хэлбэрээр танилцаж улмаар хувийн бичлэг, фото зургийг нь олж авч олон нийтийн сүлжээ сайтад байршуулан устгуулахыг хүсвэл их хэмжээний мөнгө нэхэмжилсэн хэрэг гарчээ.
Дээрх гэмт хэргийн хохирогчоор гадаад, дотоодод манай улсын иргэд өртөх магадлалтай байгаа тул цахим ертөнц дэх эдгээр төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ