БНХАУ-ын гадаад хэргийн сайдын айлчлалын үеэр эхний ээлжийн 10,000 толгой хонийг өгнө

БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт манай улсад айлчлах талаар CCTV мэдээлсэн.

Уг айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа өгөхөөр амласан 30,000 толгой хонины эхний 10,000-г өгөхөөр болсон байна. Эхний ээлжийн 10,000 хонийг зүүн гурван аймгаас төвлөрүүлж байгааг эх сурвалж хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30,000 толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг наймдугаар сарын 5-ны өдөр байгуулсан бөгөөд Ажлын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан ажиллаж байгаа.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин

Өдөртөө 12 хэм дулаан байна
Өчигдөр 08 цаг 49 мин