Багахангай дүүргийг МАН-ын С.Эрдэнэбаяр төлөөлнө

Аймаг, сум нийслэл, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 20:00 цагт дууслаа. Сонгуулийн үр дүнг урьдчилсан байдлаар СЕХ-ны цахим хуудсанд байршуулж байна. Тус дүүргийн хувьд нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт 1 мандатын төлөө МАН болон АН-ын хоёр нэр дэвшигч өрсөлдсөн юм.
Тэгвэл СЕХ-ны цахим хуудаст байршуулсан урьдчилсан дүнгээр Багахангай дүүргийн НИТХ-ын нэг мандатыг МАН-аас нэр дэвшигч С.Эрдэнэбаяр авсан байна.
| Үр дүн ирүүлсэн хэсгийн хороо: | 2 тай 2 | 100.00% |
| Нийт уншигдсан хүчинтэй саналын хуудасны тоо: | 2,070 | |
| Санал өгсөн сонгогчдын тоо: | 2,070 | |
| Хүчингүй саналын хуудасны тоо: | 0 | |
| Сэрдамбын ЭРДЭНЭБАЯР (МАН) | 1,205 | 58.21% |
| Баатарын БОЛОР-ЭРДЭНЭ (АН) | 782 | 37.78% |
| Нийт хүчинтэй саналын тоо: | 1,987 | |
| Санал огт тэмдэглээгүй сонгогчдын тоо: | 83 | |
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ