"АстраЗенека" вакцин хийлгэсний дараа анхаарах зүйлс
                
БНЭУ-аас хандивласан вакцин орж ирснээр өчигдөр/2021.02.23/ манай улс коронавирусийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтаа эхлүүллээ. Вакцинжуулалт юун түрүүнд эрүүл мэндийн салбарын ажилчдаас эхэлж буй. Үүний дараа онцгой байдал, цагдаагийн албан хаагчид, 50-иас дээш насны иргэд хамрагдах юм. Тэгвэл ЭМЯ-аас вакцин хийлгэсний дараа иргэд юу анхаарах хэрэгтэй талаар мэдээллээ. Үүнд:
- Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
 - Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
 - Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
 - Халдвар хамгаалалтын дэглэмийг сахих/амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих/,
 - Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах,
 - Боолт хийх, эм тос түрхэх, хөхний сүү, гялгар уут бусад зүйлээр жин тавихгүй байх,
 - Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх.
 
                    
3,470.29
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
СЭТГЭГДЭЛ БИЧИХ