Зөвшөөрөлгүй морин уралдаан зохион байгуулсан хүмүүст хариуцлага тооцжээ

Булган аймгийн Могод суманд аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, морины үсэргээ зохион байгуулжээ. Тус аймгийн Засаг даргын шийдвэрээр хоёрдугаар сарын 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл ямар нэгэн уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглосон ч уг шийдвэрийг зөрчсөн учир аймгийн Онцгой комисс хуралдаж, холбогдох хүмүүст хариуцлага тооцсон байна. Тус аймагт энэ сарын 21-нд өглөөний 07.00 цагийн орчимд Covid-19 халдварын онош нь батлагдсан хүн шинжилгээний хариу нь гараагүй байхад иржээ. Тэрбээр 14 хоногийн өмнө өгсөн PCR шинжилгээний бичгээ засварласан зөрчил гарсан болохыг нь тогтоогоод буй юм. Нууцаар хурдан морины уралдаанд зохион байгуулсан, оролцсон гэх ойрын хавьтлын 18 хүнээс хоёр удаагийн PCR шинжилгээ авсан бөгөөд одоогоор шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Мөн дам хавьтал болох 61 хүний шинжилгээг өнөөдөр авчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ