ЭМЯ: 218 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 5,610 боллоо

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн хоногт 16 лабораторид 12.326 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 206 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5392 болж байна. 206 тохиолдлын 204 нь дотоодод бүртгэгдсэн. Эмнэлгээс шалтгаалах халдвар хоёр хүртгэгдсэн. Орон нутагт нийт 13 тохиолдол батлагдлаа. Тодруулбал, Улаанбаатар хотод 191 тохиолдол бүртгэгдэж, Улаанбаатарын өвчлөл 4474 боллоо. Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөлд 1 тохиолдол батлагдсанаар аймаг орон нутгийн өвчлөл 3382 болж байна.
Сүүлийн хоногт 152 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3722 боллоо. Завхан аймгийн Шилүүстэй суманд дөрвөн хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар тус аймагт бүртгэгдсэн зургаан тохиолдол бүгд эдгэрлээ. Шилүүстэй суманд ажилласан ХӨСҮТ-ийн баг үүргээ амжилттай гүйцэтгээд Улаанбаатар руу хөдөлсөн байна.
Нийт 1419 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1218, хүндэвтэр 189, хүнд 14, маш хүнд 4 байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ