М.Өлзийбат: 2021 он гарсаар 58 удаагийн газар хөдлөлт болсон

Манай улсын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөлт судлах салбарын дарга М.Өлзийбат “Гуравдугаар сарын 23-нд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвөөс хойш 24 километрт 5.5 магнитудын газар хөдлөлт болсон.

Голомтдоо 6-7 баллын хүчтэй мэдрэгдсэн байна. Улаанбаатарт 3-5 баллын газар хөдлөлт мэдрэгдсэн гэсэн урьдчилсан тооцоолол байна. 2021 он гарсаар 3.5-аас дээш магнитудын 58 удаагийн газар хөдлөлт монгол орны нутаг дэвсгэр, хил орчмын бүсэд болсон. Хүнд мэдрэгдэм газар хөдлөлт 14 удаа бүртгэгдсэн.

Өчигдөр анхны хүчтэй газар хөдлөлт болсон гэж үзэж байна. Хүчтэй газар хөдлөлтийн дараах судалгаа явагдаж байгаа. Үр дүн нь нэгтгэгдээд гарна.

Монгол орон төв Азийн газар хөдлөлтийн өндөр идэвхжлийн бүсэд хамаардаг. Өнгөрсөн зуунд дэлхийд тэмдэглэгдсэн хүчтэй газар хөдлөлт 1905, 1931, 1957 онуудад болж байсан. 2000 он гараад ч гэсэн иймэрхүү хүчтэй газар хөдлөлт болж байна. Үүний нэг жишээ нь 2021 оны нэгдүгээр сарын 12-нд болсон 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт байна.

Саяхан Японд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Манай улсын хүн амын нягтаршил бага тул харьцангуй бага хохирол амсаж байна. Харьцангуй суурьшил нь бага учир томоохон хохирол бага амсаж байгаа. Гэхдээ Улаанбаатар хотод хүн амын тал хувь нь амьдарч байгаа. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас сэргийлж, хот суурин, байшин барилгаа зөв төлөвлөж барих нь чухал байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ