Австрали, Шинэ Зеландад суугаа монгол иргэдийн анхааралд

Улс хоорондын нислэгээр зорчиход тухайн хүний гадаад паспортыг дор хаяж 6 сарын хүчинтэй байхыг олон улсад шаарддаг. Үүнийг мэдэхгүйгээс болоод хил дээр саатуулагдах, нисэж чадахгүй байх тохиолдлууд гарч байсан. Жишээлбэл, 5 сарын дараа дуусах паспорттай хүнийг Австрали, Шинэ Зеландаас гаргахгүй гэсэн үг.

Иймд хүн бүр паспортынхоо хүчинтэй хугацааг нэг шалгахад илүүдэхгүй бөгөөд хугацаа нь дуусч буй бол шинээр захиалах арга хэмжээг эртнээс авахыг дахин зөвлөж байна.

21422bfd2b7f48d0f5c50501b17122d9_x3 Австрали, Шинэ Зеландад суугаа монгол иргэдийн анхааралд

Австрали дахь Монгол Улсын ЭСЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ