Ажлын байрыг дэмжихэд ₮41.8 тэрбум зээл олгоод байна

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Ажлын байрыг дэмжих” хоёр их наядын зээл багтсан.
Тус зээлийг энэ сарын 10-наас олгож эхэлсэн бөгөөд 17-ны өдрийн байдлаар 6.1 тэрбум төгрөгийн зээл олгожээ. 03-р сарын 22-ны өдрийн байдлаар зээл олголтын мөнгөн дүн 41.8 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна.
“Ажлын байрыг дэмжих” зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ